Олон нийтийн аюулгүй байдлыг хангаж ажилласан цагдаагийн алба хаагчдад шагнал гардууллаа
Ховд/МОНЦАМЭ/ Ховд аймгийн Цагдаагийн газрын тайлан тавих, иргэдийг сонсох үйл ажиллагаа энэ оны 7 дугаар сарын 16-ны өдөр Нутгийн удирдлагын ордны хуралдааны их танхимд боллоо. Энэхүү үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх, Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Батзаяа, Дэд бөгөөд Эрүүгийн цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч Н.Бямбажав, ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Б.Мөнхбат, Иргэний зөвлөлийн дарга Ц.Мөнхцог болон аймгийн Цагдаагийн газрын дарга, алба хаагчид оролцсон юм.
2492 өдөр