Хятадын ГХЯ: АНУ-ын БНХАУ-ын эрх ашигт харшлах үг, үйлдэлд хатуу арга хэмжээ авах болно
Бээжин /МОНЦАМЭ/. Хятадын ГХЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь өчигдөр
мэдэгдэхдээ “АНУ-ын зүгээс Хонконгийн Аюулгүй байдлын тухай хууль,
коронавирус, эдийн засаг худалдааны зэрэг асуудлаас болж БНХАУ-д арга хэмжээ
авах болсноо зарласан. Энэ нь Хятад улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс ноцтой оролцож,
хоёр орны харилцаанд хохирол учруулж байна. АНУ-ын БНХАУ-ын ашиг
сонирхолд харшлах үг, үйлдэл нь Хятад улсын эрс шийдэмгий хариу цохилттой нүүр
тулах болно” гэжээ.
1744 өдөр