БНХАУ батлан хамгаалах төсвөө урьдын адил нэмэгдүүлнэ гэж шинжээчид үзэж байна

Хилийн чанадаас
ankhbayar.abr@yahoo.com
2020-05-04 13:55:30

Бээжин /МОНЦАМЭ/. Шинжээчдийн үзэж буйгаар, “БНХАУ энэ жил батлан хамгаалах төсвөө урьдын адил нэмэгдүүлж, цэргийн салбарын хөгжлийг үргэлжлүүлэх бөгөөд үүнд үзүүлэх коронавирусний нөлөө харьцангуй хөнгөн” гэж дүгнэжээ.

Жил бүрийн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн хурлын үеэр тухайн жилийн Батлан хамгаалах төсвийг нийтэд мэдээлдэг уламжлалтай. Энэ жилийн тухайд тус хурлыг коронавирусний тархалтын улмаас хойшлуулж энэ сарын 22-ны өдөр зохион байгуулахаар товлоод байгаа юм.

Синьхуа агентлагийн мэдээлснээр, Хятадын батлан хамгаалах төсөв өнгөрсөн жил 1.18 их наяд юань буюу өмнөх жилийнхээсээ 7.5 хувиар ихэссэн дүнтэй байжээ. Мөн 2016-2018 онд 7.6 хувь, 7 хувь, 8.1 хувиар тус тус өссөн байна.

Австралийн Сиднейн их сургуулийн профессор бөгөөд АНУ-ын “Хадсон” судалгааны газрын судлаач Жон Лигийн таамаглаж буйгаар “Энэ жил Хятад улс батлан хамгаалах төсвийнхөө өсөлтийг хадгалж, тохиромтой хэмжээнд нэмэгдүүлнэ” гэжээ.

Цэргийн салбарын шинжээч Сун Жунпин хэлэхдээ “АНУ-БНХАУ-ын харилцаа сайнгүй байгаа. Тайванийн тэнгис болон Өмнөд Хятадын тэнгисийн асуудал улам бүр хурцдаж байгаа энэ цаг үед Хятадын Ардын чөлөөлөх арми тасралтгүйгээр хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх сорилттой тулгарч байна” гэв.               

Холбоотой мэдээ