Замын хөдөлгөөний зөрчил эрс буурч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-09-10 11:59:55

2015 оны 9 сарын 1-ний өдрөөс Монгол Улсын замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай шинэ хууль  хэрэгжиж эхэлсэн. Замын хөдөлгөөний тухай хууль чангарсантай холбоотойгоор иргэд тээврийн хэрэгсэл жолоодохдоо зөв зохистой хандаж улмаар зөрчлүүд буурах хандлагатай байгааг тус албаныхан хэлж байлаа. 

Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тасгаас жолооч бүрийг хамгаалах бүс бүслэх, хамгаалалтын малгай өмсөх, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангуулах, үзлэг, оношилгоонд хамрагдсан эсэхэд тавих хяналтаа чангатган ажиллаж байна. Өнгөрсөн 10 хоногийн хугацаанд эрхийн үнэмлэхгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодсон 4 иргэнд хөдөлмөрийн хөлсийн доод хэмжээ болох 192500 төгрөгөөр торгох арга хэмжээ авч, 40 гаруй жолоочийг 9600 төгрөг буюу хөдөлмөрийн хөлсний  доод хэмжээний 5 хувиар торгосон байна.

Мөн уг хуулийг иргэдэд сурталчлах зорилгоор төрийн байгууллагуудын албан хаагч нарт 9 сарын 12 хүртэл хугацаанд сургалт зохион байгуулж байгаа юм.

Б.Батчимэг

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд