Орост авсан хориг арга хэмжээг сунгахыг Меркель уриалав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
aminaa@montsame.mn
2015-12-17 12:37:57

БЕРЛИН. /Anadolu/. Украины зүүн нутагт гал зогсоох хэлэлцээрийг үл хүндэтгэсэн хэмээн Германы Канцлер Ангела Меркель Москваг шүүмжилж, Европын Холбооноос Орост авсан хориг арга хэмжээг сунгахыг дэмжив.

“Олон улсын хуулийг зөрчиж Крымыг нэгтгэсний дараа Орост авсан хориг арга хэмжээг цуцлах асуудлыг одоо хэлэлцэхгүй” гэж Европын Холбооны тэргүүлэгчдийн уулзалтын өмнө тэрбээр парламентдаа хэлсэн байна.

Гал зогсоох тухай Минскийн гэрээг 2 дугаар сард байгуулж, дайсагналыг намжаасан ч Украины зүүн нутагт цэргийн ажиллагаа, хүчирхийлэл үргэлжилсэн гэж Меркель хэлэв.

“Минскийн гал зогсоох гэрээг бүрэн хэрэгжүүлсэн нөхцөлд Орост авсан хориг арга хэмжээг цуцлах боломжтой. Одоог хүртэл хүлээсэн үүргээ биелүүлээгүй байгаа. Тиймээс Минскийн гэрээгээр зогсохгүй,  одоогийн хориг арга хэмжээг сунгахыг Германы Канцлер болон Гадаад хэргийн сайд дэмжинэ” гэж  Меркель хэлсэн байна.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ