Архи зардаггүй өдөр бий болгосон захирамжаа цуцалжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-12-22 16:10:58

Архины хэрэглээг багасгах, архинаас үүдэлтэй гэмт хэргийн гаралтыг бууруулах зорилгоор Дорноговь аймгийн Засаг дарга болон  Сайншанд сумын Засаг дарга  аймаг, сумын хэмжээнд хоёр өдрийг архи зардаггүй өдөр болгон зарласан захирамж гаргасан байснаа цуцалжээ.

Албаны  хүний хэлснээр “Баялаг бүтээгчдийг дэмжих жил”-ийн хүрээнд долоо хоногийн баасан, бямба гаригт цөөнгүй үйлчилгээний газруудын орлого эрс буурдаг төдийгүй ялангуяа Замын-Үүд, Сайншанд сумын нутгаар зорчдог аялагч, жуулчид орон нутагт  их хэмжээний орлого оруулдаг учраас  дээрх шийдвэрийг гаргасан байна.   

Дорноговь аймаг архи үйлдвэрлэдэгүй аймаг болох уриалга гаргаад хоёр жил болж буй бөгөөд орон нутагт  архидалттай тэмцэх зорилгоор архины хоёр үйлдвэрийн үйл ажиллагааг хаасан билээ.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ