Сүхбаатар аймгийн мал 3,7 саяд хүрлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРМал тооллогын урьчидсан дүнгээр 2015 оны жилийн эцэст Сүхбаатар аймгийн мал сүргийн нийт дүн 3 сая 70,3 мянган толгойд хүрч, 2014 оныхоос 8,9 хувь буюу 252,1 мянгаар өсчээ.
Малын тоо толгойг таван төрлөөр авч үзвэл адуун сүргийн тоо толгой 259,6 мянга, үхэр 214,5 мянга, тэмээ 8,3 мянга, хонь 1511,8 мянга, ямаа 1076,0 мянгад хүрч мал дөрвөн төрөл дээрээ өслөө. Харин тэмээн сүргийн тоо толгой 262 толгойгоор буурсан байна.
Урьдчилсан дүнгээр малын тоо толгой бүх сумдад 6,8-35,9 мянгаар өсчээ. Асгат, Баяндэлгэр, Дарьганга, Онгон, Түвшинширээ, Эрдэнэцагаан, Түмэнцогт сумд 5 төрөл дээр, бусад сумд 4 төрөл дээр малаа өсгөжээ. Баяндэлгэр сум нь хамгийн их мал буюу 405,9 мянган толгой мал тоолуулж аймагтаа тэргүүлж байна. Харин Асгат сум 120,850 толгой буюу хамгийн цөөн малтай сум болоод байна.
Сүхбаатар аймаг нь нийт малынхаа тоо толгойгоор улсад 9-р байранд бичигдэж байгаа бөгөөд адууны тоо толгойгоор 5, үхэр 7, тэмээ 9, хонь 8, ямаа 13-р байранд тус тус ордог юм байна.
Т. Одончимэг