Ахмадууд сүлд модны наадмаа хийлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан-Уул аймгийн Ахмадын хорооноос зохион байгуулсан “Ахмадын сүлд модны наадам” болов. Энэ уламжлалт сүлд модны наадмаар аймгийн ахмадын хороо нэг жилийн ажлаа дүгнэж улиран одож буй 2015 ондоо үр бүтээлтэй олон ажлыг амжууллаа гэж аймгийн Ахмадын хорооны дарга Д.Энхтайван баярын үеэр онцлон тэмдэглэв.
Энэ удаагийн сүлд модны наадмыг “Болд Дархан хөгжил” сангаас ивээн тэтгэж оролцсонд ахмадууд тус сангийнханд талархал илэрхийлж ажлын амжилт хүслээ. Ахмадын сүлд модны наадамд аймгийн Засаг дарга А.Энхболд, "Болд Дархан хөгжил" сангийн тэргүүн Б.Цэнгэл, аймгийн ахмадын хорооны удирдах зөвлөлийн гишүүд оролцож аймгийнхаа ахмадуудад хүндэтгэл үзүүлж баяр хүргэж үг хэлээ. Мөн үеэр аймгийн Ахмадын хорооны дэргэдэх "Алтан үе" чуулгын ахмад уран бүтээлчид урлагийн тоглолтоо сонирхуулж дараа нь цэнгээнт бүжгийн тэмцээн зохиож нэгэн үдшийг хөгжилтэй өнгөрөөлөө.
Аймгийн Ахмадын хорооны дарга Д.Энхтайван:-“Манай аймаг 6833 ахмад настантайгаас харьяалах байгууллагатай 2717, харьяалах байгууллагагүй 3166, хөдөлмөр эрхэлдэг 921 ахмад настан аж төрж байна. Манайх Дархан, Шарын гол, Хонгор, Орхон сумын төв зэрэг ахмадын бүх хороо, зөвлөл ажлын тохилог байр, тоног төхөөрөмж болон орон тооны залуу боловсон хүчнээр бүрэн хангагдсан. Мөн сумдын бүх багууд ахмадын өөрийн гэсэн байр танхим, чийрэгжүүлэлтийн өрөө кабинет төхөөрөжмжтэй болон ажиллаж байна” гэв.
Б.Норовсамбуу