ШУА-ийн ажилтан, доктор С.Бат-Эрдэнэд туслахыг уриалав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2015-09-11 15:38:53

ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн ажилтан, доктор С.Бат-Эрдэнэ нь “ходоодны хорт хавдар” хэмээх хүнд өвчин туссан бөгөөд Монголд эмчлэх боломжгүй гэсэн хариу гарчээ.

Харин Солонгос улсын SAM MedicalCenter эмнэлэгт яаралтай хагалгаанд орвол амь насыг нь аврах боломжтой гэсэн хариу авсан байна.

Эмчилгээний зардал нь 60-65 мянган ам. доллар буюу 123 сая төгрөг болж байгаа юм.  Иймд үйлс нэгт нөхөртөө нийт шинжлэх ухааны байгууллагуудын ажилтнууд нэг өдрийн цалингаа хандивлах “АНДАА АВАРЪЯ” аян өрнөөд байгаа бөгөөд та бүхэн халуун сэтгэлийн гараа дэлгэж эмчилгээний зардалд нь нэг өдрийн цалингаа хандивлан түүнд амьдрал бэлэглэхийг хичээнгүйлэн хүсч, уриалж байна.

ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн хамт олон

Лавлах утас: 89031848, 99718891, 451436

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд