Сэлэнгэ аймагт дурангаар оношлогоо хийж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2016-01-07 08:29:43

Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн хамт олон шинэ оны босгон дээр иж бүрэн оношлогоо хийх сүүлийн үеийн өндөр технологийн дурангийн аппаратаа ажиллуулах нээлтийн арга хэмжээг зохион байгуулсан байна.

Одоогийн байдлаар уг аппарат туршилтын хугацаанд ажиллаж байгаа аж. Сарын хугацаанд хичнээн үйлчлүүлэгч хандсан, оношлогоо хэрхэн зөв гарсан эсэхэд хяналт тавьж, үр дүнг нь харах зорилготой гэнэ. Тус дурангийн аппаратаар ходоод, улаан хоолой, бүдүүн гэдэс, давсаг, уушиг зэрэг эрхтнүүдийг үзэж оношлох юм байна.

Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ