Хот хооронд зөвхөн том оврын автобус үйлчилнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-01-07 15:02:00

2016 оноос эхлэн хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээнд зөвхөн том оврын автобусыг явуулахаар болжээ. Өөрөөр хэлвэл микро, жижиг тэрэгнүүдээр хот хооронд хүн тээвэрлэх үйл ажиллагааг зогсоож байна. Ингэснээр зорчигч иргэдийн амь нас, эрүүл мэндийг хариуцах албан ёсны эзэнтэй байж, мөн тэдний ая тухтай зорчих байдлыг хангаж буй юм.

Авто тээврийн газраас зорчигч тээврийн үйлчилгээний автобусыг  хаана явж байгаагаас үл хамааран GPS-ээр цаг тутамд хянаж, хаана ямар хурдтай явсан, хаана удаан зогссон, хаана саатсан зэргийг бүрэн илрүүлэх боломжтой болжээ. Тиймээс иргэд зөвшөөрөлтэй, найдвартай унаагаар үйлчлүүлэх хэрэгтэй гэдгийг тус албанаас сануулж байна.

Өвөрхангай аймаг дахь хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээнд Улаанбаатар хотын 4 компани, орон нутгаас 3 компанийн нийт 60 гаруй автобус явж байгаа юм. Мөн орон нутгийн жолооч нарыг ажлын байраар хангах зорилгоор Хархорин, Бат-Өлзий, Сант, Есөнзүйл, Хужирт, Бүрд, Баян-Өндөр, Богд сумдаас Улаанбаатар хотруу шууд явдаг зорчигч тээврийн үйлчилгээ нээгдээд байна.

Өвөрхангай Б.Батчимэг

 

Холбоотой мэдээ