Зуунмодны агаарын бохирдол стандарт хэмжээнээс хэтрээгүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2016-01-11 11:32:56

Сүүлийн жилүүдэд Зуунмод сумын агаарын бохирдол тодорхой хэмжээгээр нэмэгдсээр байгаад оршин суугчид нэлээд санаа зовних болсон. Нийслэлээс өөрцгүй болох вий гэх айдас иргэдийн дунд цөөнгүй байгаа юм.

Иймд энэ асуудлаар мэргэжлийн байгууллагаас тайлбар сонсов. УЦУОША-ны Байгаль орчны шинжилгээний лабораторийн техникч Ч.Саранхүүгийн мэдээлж буйгаар агаарын чанарын стандартын дагуу агаар дахь хүхэрлэг хий 0,030 милиограмм шоо метр, азотын давхар исэл 0,085 милограм шоо метр байхыг сүүлийн таван жилийн дундажтай харьцуулахад хүхэрлэг хий 0,014 милограмм шоо метр, азотын давхар исэл 0,069 милограмм шоо метр байна. Энэ нь бохирдолгүй буюу хүний биед ямар нэг сөрөг нөлөөгүй гэв. Энэ мэдээг УЦУОША-ны  дэргэдэх агаарын чанарын лабораторийн ажилтан өдөр бүр 2-3 удаа сорьц авч, харъяа байгууллага, аймаг, сумын ЗДТГ болон tsag agaar.mn сайтад тогтмол байршуулдаг байна.

Мөн агаарын чанарын мэдээг иргэдэд илүү бодитой, үнэн зөв хүргэх зорилгоор орон нутгаас 16 сая төгрөгийн санхүүжилт авч, чанарын харуулын байрыг стандартад нийцүүлж, 5-р цэцэрлэгийн хашаанд нүүлгэн шилжүүлэхээр төлөвлөж байгаа тухай холбогдох байгууллага дуулгав.

Төв аймаг Ш.Шүрэнцэцэг

 

Холбоотой мэдээ