“Legendary Entertainment” студийг Хятадын компани худалдаж авна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
jargal@montsame.mn
2016-01-12 15:10:50

БЭЭЖИН. /TASS/. Холливудын “Legendary Entertainment” киностудийг худалдан авах гэрээ байгуулснаа Хятадын “Dalian Wanda” кордораци мэдэгджээ.

Тус корпорацийн төлөөлөгчдийн мэдэгдсэнээр, гэрээний өртөг 3.5 тэрбум орчим доллар болсон байна. “Энэ алхам нь дэлхийн кино үйлдвэрлэлийн салбарт дуу хоолойгоо бэхжүүлэх боломжийг Хятадад олгоно гэдэгт бид найдаж байна” гэж тус корпорацийн ерөнхийлөгч, Хятадын хамгийн баян хүмүүсийн нэг болон Ван Зяньлинь Бээжин хотод тусгайлан зохион байгуулсан хэвлэлийн хурлын үеэр хэлжээ. Тэрбээр 40 тэрбум доллароор үнэлэгдэх хөрөнгөтэй байна. “Dalian Wanda” корпораци нь кинотеатрын оператор болох дэлхийн томоохон компаниудын нэг юм. Тус корпораци нь кинотеатрын томоохон сүлжээнүүд болох Хойд Америкийн “AMC Entertainment Holdings”, Австралийн “Hoyt's Group”, Хятадын “Wanda Cinema Line”-ийг хянадаг аж.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ