Ойрын өдрүүдэд цасан шуурга шуурахыг анхааруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-01-13 16:37:45

Баян-Өлгий аймгийн ихэнх нутаг цасаар хучигдав. Баяннуур, Сагсай, Толбо, Цэнгэл, Өлгий сумдын нутаг 5-50 см гаруй цастай, шөнө тутам хяламлан орсоор улам зузаарч байна.

Хүйтний хэм маргаашаас өдөрт -25, шөнө 35 хүртэл ширүүсэх гэнэ. Цаг агаарын урьдчилсан мэдээгээр энэ сарын 14, 15-нд дахин цас орох, 16,17-нд шуурах төлөвтэй. Цасан шуурганаас болгоомжлохыг ч нийтэд сонордууллаа.  

                                                       Ш.Айзаря

 

Холбоотой мэдээ