Нэгдүгээр сарын 25-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2016-01-25 08:21:32

УИХ дахь нам, эвслийн бүлгүүд хуралдана.

08.30 цагт Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит Шуурхай зөвлөлгөөн Хангарди ордны 14 давхрын хурлын танхимд болно.

09.00 цагт Онцгой байдлын ерөнхий газар, АНУ-ын Ойн албатай хамтран зохион байгуулах "Ослын үеийн удирдлагын систем" сэдэвт сургалт ОБЕГ-т эхэлнэ.

09.00 цагт Нийслэлийн Биеийн тамир, спортын газраас ЕБС-ийн биеийн тамирын багш нарт зориулсан сургалтыг Үндэсний Биеийн тамирын дээд сургуулийн байранд зохион байгуулна.

09.00 цагт УИХ-ын даргын ивээл дор зохион байгуулагдаж буй “Хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөө, шийдвэрлэх арга зам” олон улсын зөвлөгөөн Шангри-Ла зочид буудлын Их танхимд болно.

11.00 цагт Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2015 онд улсын хэмжээнд шүүхээр шийдвэрлэгдсэн хэргүүдийн шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээний талаарх хэвлэлийн бага хурал Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд болно.

12.00 цагт Улсын филармонид "Жингийн цуваа" тоглолтын хэвлэлийн бага хурал болно.

12.30 цагт Хууль зүйн сайд Д.Дорлигжав Тахарын Ерөнхий газрын үйл ажиллагаатай танилцана.

14.00 цагт Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн үзэсгэлэнгийн танхимд "Ач авралт охин тэнгэрүүд ба Дара эх" үзэсгэлэнгийн нээлт болно.

Унгар Улсын Ерөнхий сайд Виктор Орбаны айлчлалын хүрээнд

09.30 цагт МҮХАҮТ-д “Монгол, Унгарын бизнес форум” болно.

10.00 цагт Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Унгар Улсын Ерөнхий сайд Виктор Орбан нар Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлнэ.

10.05 цагт Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Унгар Улсын Ерөнхий сайд Виктор Орбаныг албан ёсоор угтах ёслол Төрийн ордны “Баганат” танхимд болно.

10.15 цагт Унгар Улсын Ерөнхий сайд Виктор Орбан “Хүндэт зочины дэвтэр”-т гарын үсэг зурна.

10.20 цагт Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Унгар Улсын Ерөнхий сайд Виктор Орбан нар ганцаарчилсэн уулзалт хийнэ.

10.50 цагт Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Унгар Улсын Ерөнхий сайд Виктор Орбан нар албан ёсны хэлэлцээ хийнэ.

11.50 цагт Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Унгар Улсын Ерөнхий сайд Виктор Орбан нар баримт бичигт гарын үсэг зурна.

12.00 цагт Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Унгар Улсын Ерөнхий сайд Виктор Орбан нар сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ.

12.20 цагт УИХ-ын дарга З.Энхболдод Унгар Улсын Ерөнхий сайд Виктор Орбан бараалхана.

Холбоотой мэдээ