Хүнд үйлдвэрийн салбарт хамтарч ажиллах өргөн боломж бийг онцолжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2016-01-27 11:27:06

Аж Үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат Унгар  улсын Үндэсний эдийн засгийн сайд Михайли Варга, Үндэсний эдийн засгийн яамны Тамгын газрын дарга Балаш Грейнштетр  тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд  Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат Аж үйлдвэрийн яам байгуулагдаад нэг жил болж байгааг дурьдаад өнгөрсөн онд хийгдсэн гол ажлууд болон бодлого шийдвэрүүдийн талаар танилцууллаа. Түүнчлэн тэрбээр манай улс Унгар улстай тэр дундаа хүнд үйлдвэрийн салбарт  хамтарч ажиллах өргөн боломж буйг онцоллоо.

Унгар улсын Үндэсний эдийн засгийн сайд Михайли Варга Аж үйлдвэрийн сайд цаг зав гарган хүлээн авч уулзаж байгаад талархаж буйгаа илэрхийлсэн.  Дараа нь Унгар улсаас Монгол Улсад хийж байгаа айлчлал маш өргөн хүрээнд зохион байгуулагдаж байгааг  дурьдаад цаашид хүнд үйлдвэрлэл тэр дундаа машин үйлдвэрлэл болон бусад салбарт хамтарч ажиллах саналыг  дэмжиж байгаагаа илэрхийллээ. 

Холбоотой мэдээ