“SpaceX”-ийг үүсгэн байгуулагч 2025 онд Ангараг руу хүн нисгэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
jargal@montsame.mn
2016-02-01 15:43:48

МОСКВА. /RIA Novosti/. Америкийн “SpaceX” компанийг үүсгэн байгуулагч Илон Маск 2025 онд Ангараг руу анх удаа хүн илгээхээр төлөвлөж байгаагаа мэдэгджээ.

“Ангараг гараг руу жолоодлогот хөлгөөр хийх анхны нислэгийн тухайд бид үүнийг ойролцоогоор 2020-2025 онд, ойролцоогоор есөн жилийн дараа хийнэ гэж найдаж байна” гэж Маск Хонконгт болсон “InvestHK” форумын үеэр үг хэлэхдээ хэлсэн байна.

“Миний хувьд есөн жил гэдэг бол урт удаан хугацааны хэсэгхэн хугацаа” гэж Маск ийм томоохон төслийн хувьд энэ нь харьцангуй бага хугацаа эсэх талаарх сэтгүүлчдийн асуултад хариулахдаа онцлон хэлжээ. Тэрбээр мөн өөрөө ойролцоогоор таван жилийн дараа сансарт нисэхээр төлөвлөж байгаагаа хэлсэн байна. 

Улаан нүдэн гараг руу 2030 он гэхэд хүн нисгэх боломжтой гэж НАСА-гийн мэргэжилтнүүд урьд нь мэдэгдсэн билээ.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ