Авто осол гарч, нэг хүн нас барлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-02-03 10:37:02

Уржигдар Дорнод аймгий Хэрлэн суманд автомашины томоохон осол гарч нэг хүн нас баржээ. Тодруулбал, 4-р багийн нутагт байрлах төв замаар Тоёота прус-20 автомашин жолоодож явсан 63 настай Л гэдэг эрэгтэйн бие муудсанаас болж, ойролцоо явсан автомашиныг мөргөсөн байна.

Тухайн үед зорчиж явсан 4 автомашин мөргөлджээ. Прус машины жолооч  63 настай эрэгтэй Л нь эмнэлэгт хүргэгдээд нас барсан байна. Тус аймгийн хувьд авто машины тоо жилээс жилд нэмэгдэж багаахан түгжрэл хүртэл бий болдог болсон. Иймээс замын асуудалдаа анхаарлаа хандуулж энэ онд нэлээд олон зам шинээр тавьж, засварласан билээ.

Б.Туяа

Холбоотой мэдээ