Солироос ховор металл олборлохоор төлөвлөж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
jargal@montsame.mn
2016-02-04 13:32:52

ЛОНДОН. /TASS/. Люксембургийн эрх баригчид АНУ болон Европын Холбооны түншүүдтэйгээ хамтран ховор эрдэс бодисууд, металлуудыг солируудаас олборлох томоохон төсөл /Space Resources initiative/ боловсруулжээ.

“Deep Space Industries”, “Planetary Resources of the US” гэсэн Америкийн хоёр компани Люксембургийн санаачилгад оролцож магадгүй гэж “Financial Times” сонинд мэдээлсэн байна. Тус сонинд мэдээлж буйгаар, энд дэлхийд төдийгүй Нарны аймгийн дэлхий орчмын орон зайнд хангалттай олон байдаг объектууд буюу солируудад ховор металлын хайгуул хийх болон олборлох зорилгоор сансрын салбар байгуулах тухай яригдаж байгаа аж. 

Ийм объектууд нь Сарнаас нэлээд хол боловч Ангараг гарагийг бодвол ойрхон оршдог учраас нисгэгчгүй сансрын нисдэг аппарат хүрэх бүрэн боломжтой гэж мэргэжилтнүүд хэлжээ. Европын сансрын агентлагийн ерөнхий захирал асан, одоо “Space Resources initiative” байгууллагын зөвлөх Жан-Жак Дордены “Financial Times” сонинд мэдэгдсэнээр, “Люксембург үүнийг томоохон шинжлэх ухаан, эдийн засгийн чадавх гэж харж байна”. Түүний хэлсэнчлэн, хэдийгээр ашигт малтмалын ийм олборлолтын төлөвлөгөө нь ирээдүйнх юм шиг санагдаж байгаа боловч технологийн бааз суурь хэдийн бий болсон. “Солирт яаж хүрэхийг, өрөмдлөг яаж хийхийг, мөн дээжийг нь дэлхийд яаж авчрахыг бид мэднэ” гэж Дорден онцлон хэлсэн байна. Түүний дүгнэснээр, сансрын ийм салбар байгуулах анхны өртөг хэдэн арван тэрбум доллар болох бол зах зээлийн боломжит хэмжээ хэдэн триллион доллароор хэмжигдэх аж. 

Д.Жаргал

 

 

Холбоотой мэдээ