Урд хөрш гангийн үйлдвэрлэлээ бууруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunbold@montsame.gov.mn
2016-02-07 10:52:16

БНХАУ-ын  Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли КөЦянь "Гангийн  салбар дахь  хэт үйлдвэрлэлд зохицуулалт хийн,  хүндрэлээс гарган, хөнгөрүүлэх тухай санаачилга"-баталсныг Төрийн зөвлөл  нийтэлсэн талаар sina.com.cn сайт болон  гангийн зах зээлийн талаархи  сайтуудад  энэ сарын 5 -нд  уламжилжээ.

"Гангийн хэт үйлдвэрлэлийг зогсоож, хүндрэлээс гарахад, гангийн нийлүүлэлтэд бүтцийн өөрчлөлт хийх, компанийг нэгтгэх, орон нутаг зохион байгуулж төвөөс дэмжих, гол хууль тогтоолыг журамлах, зах зээлийн механизм, эдийн засгийн арга зэргийг цогцоор нь  сайжруулан  гангийн аж үйлдвэрийн чанар үр ашгийг нэмэгдүүлэх хэрэгтэй гэсэн байна.

 Энэ дагуу 2016 оноос эхлэн 5 жилийн хугацаанд түүхий гангийн үйлдвэрлэх хүчийг 100-150 сая тонноор хорогдуулж, чанарлаг бүтээгдэхүүн нийлүүлэх чадварыг  нэмэгдүүлж, аж ахуйн нэгжүүдийн эдийн засгийн орлого, зах зээлийг сайжруулах болно гэжээ. Мөн шинээр энэ салбарт ААН орохыг хоригложээ.

 Тус улсын аж үйлдвэрийн томоохон салбарууд дахь хэт үйлдвэрлэл, агуулахад бөөгнөрсөн их хэмжээний бүтээгдэхүүн  тус улсын эдийн засгийн  өсөлтөд сөргөөр нөлөөлж байгаа юм.

Коксжих нүүрсний гол түүхий эд, гол зах зээл болох урд хөрш гангийн үйлдвэрлэлээ бууруулахаар шийдвэрлэсэн нь тус улсын коксжих нүүрсний импорт ирэх жилүүдэд буурах төлөвтэйг харуулж байгаа юм.

Бээжин хот.Д.Энхчимэг

Холбоотой мэдээ