Улаанбаатарт 13-15 хэм хүйтэн байна

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2016-02-14 11:07:43

Өнөөдөр нутгийн зүүн хагаст солигдмол үүлтэй. Төвийн нутгийн зүүн хэсэг, зүүн зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна.

Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Завхан голын эхээр 34-39 градус, Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр 23-28 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 6-11 градус, бусад нутгаар 11-16 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 13-15 градус хүйтэн байна. 

Холбоотой мэдээ