Замын-Үүдэд дугуйн зам барина

Орон нутагт | Дорноговь
erdenebulgan@montsame.mn
2016-02-19 16:45:58

Дорноговь аймгийн Замын-Үүд суманд дугуйн зам барихаар албаныхан шийдвэрлэжээ.

Энэ онд тус сумын төв зам дагуу   нийт 2.3 км дугуйн  зам барихаар 150 сая төгрөгийг аймгийн ИТХ-аас шийдвэрлэсэн бөгөөд гүйцэтгэгч компанийг шалгаруулахаар аймгийн Худалдан авах ажиллагааны албанаас тендер зарласан байна.  

Дугуйн зам барьснаар сумын хүн ардын эрүүл мэнд хийгээд дугуйн спорт сонирхогч хүүхэд залуус, ард иргэдэд хэрэгтэй чухал ажил болно гэж албаны хүн ярилаа.

Дашрамд дурдахад 2015 онд Сайншанд сумын төв зам дагуух авто замын тохижилтыг сайжруулах, дугуйн спортыг хөгжүүлэх зорилгоор дугуйн зам барих ажлыг эхлүүлж байсан юм.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ