“Хурд” хамтлаг бүсгүйчүүдэд тоглолтоороо бэлэг барина

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2016-02-23 08:52:28

Удахгүй болох эмэгтэйчүүдийн баяр буюу гуравдугаар сарын 8-ны өдөр “Хурд” хамтлагийнхан эмэгтэйчүүдэд зориулан “Ханьдаа дуулъя”, "Инээмсэглэ бүсгүйчүүд минь" тоглолтоор бэлэг барина.

"Инээмсэглэ бүсгүйчүүд минь" эхний тоглолтоо 15:00 цагаас АСА Циркд тоглох бөгөөд хүрэлцэн ирсэн бүсгүйчүүддээ "Халгай" брэндийн бүтээгдэхүүнийг бэлэг болгон өгөх барих аж.

Хоёр дахь буюу “Ханьдаа дуулъя” тоглолтоо “CASTLE” клубт 600 үзэгчдэд зориулан “VIP” хэлбэрээр зохион байгуулж буйгаараа онцлогтой. Энэхүү тоглолтод урилгаар Монголын рок попын сор болсон уран бүтээлчид оролцоно.Үзэгчид 20:00-23:00 цагийн хооронд шоу тоглолтоор хөглөгдөн, үргэлжлүүлэн 23:00-04:00 цагт гадаад, дотоодын шилдэг DJ, MC, ОХУ-ын секси бүжигчдийн гайхалтай шоугаар баяраа хөгжөөх гэнэ. 

Ж.Болор

Холбоотой мэдээ