Шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид 8666 иргэнийг эвлэрүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2018-10-06 19:11:47
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид  энэ гуравдугаар улиралд 11522 өргөдөл хүлээн авснаас 8666 буюу 70.8 хувийг шийдвэрлэжээ.


Үүний 6343 буюу 73 хувь нь иргэний, 2310 хэрэг буюу 27 хувь нь гэр бүлийн, 13 хэрэг буюу 0.01 хувь нь хөдөлмөрийн ганцаарчилсан маргаан байв.


Шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагааны энэ оны 3 дугаар улирлын дүнг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал, шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч нарт ирсэн өргөдөл 2.74 хувь, шийдвэрлэсэн байдал 10.53 хувь, шүүхээс иргэний хэрэг үүсэхээс өмнө шилжин ирсэн нэхэмжлэл 2 хувиар буурчээ.


Харин шүүхээс иргэний хэрэг үүссэний дараа шилжин ирсэн иргэний хэрэг 13.78 хувь, хүсэлт гаргагч өргөдлөө буцаасан нь 65.34 хувь, үлдэгдэл хэрэг 18.69 хувиар өссөн үзүүлэлтэй байна.



Холбоотой мэдээ