ОХУ, Турк парламент хоорондын комисс байгуулахаар тохиролцлоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.gov.mn
2018-10-09 17:30:00
twitter.com/Nyamkanmk

АНКАРА. /TASS/. ОХУ-ын Төрийн Думын дарга Вячеслав Володин болон Туркийн Үндэсний Ассамблейн дарга Бинали Йилдирим нар хоёр улсын парламент хоорондын комисс байгуулах протоколд гарын үсэг зурлаа.


ОХУ болон Туркийн төрийн тэргүүн нарын байгуулсан хэлэлцээрүүд, тухайлбал, дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэх ажлыг дэмжих зорилгоор хоёр улсын парламент хоорондын комисс байгуулж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохиролцлоо гэж протоколд дурджээ.


Энэхүү протоколын хүрээнд талууд зургаан сар тутамд хоёр улсад ээлжлэн комиссын уулзалт хийхээр болжээ.


Д.Нямтулга

Холбоотой мэдээ