Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

ЛАВЛАГАА
ariunzaya@montsame.mn
2018-10-16 08:16:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр аргын тооллын 2018 оны аравдугаар сарын 16. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Намрын адаг хар нохой сарын шинийн 7. Ангараг гараг. Суулга одтой, таван шар мэнгэтэй, цагаагчин могой өдөр.

Барилдлага: Үхэх
Шүтэн барилдлага: Нэр өнгө
Суудал: Шороо

Өдрийн наран 7 цаг 13 минутад мандан, 18 цаг 03 минутад жаргана. Тухайн өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, сүм дуганыг сэргээх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн.

Ургаа мод таслах, газрын ам нээх, гөлөг тэжээх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ хэмээжээ.

Холбоотой мэдээ