Оюутолгойн гэрээг шалгах ажлын хэсгийн дүгэлтийг ойрын хугацаанд УИХ-д танилцуулна гэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар /МОНЦАМЭ/. Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий УИХ ажлын хэсэг өнөөдөр хуралдахаар товлосон.
Уг ажлын хэсгийн ахлагч Д.Тэрбишдагваас шалгалтын дүнгийн талаар
тодруулахад, “Одоогоор нийт 200 гаруй хуудас материал бүхий
урьдчилсан дүгнэлт гарч ажлын
хэсгийн гишүүдэд нууцын зэрэглэлтэй
тарааж, санал,
дүгнэлтийг нь хүлээн авч байгаа.
Манай ажлын хэсэг нийт 13 гишүүнтэйгээс ердөө 3 нь дүгнэлтээ ирүүлсэн. Гишүүдийн
саналыг ойрын хугацаанд бүрэн авч, нэгдсэн дүгнэлтийг
УИХ, Эдийн засгийн байнгын хороогоор оруулах юм. Мөн хөрөнгө оруулагчийн үндсэн үйл
ажиллагааны хэрэгжилт, төсөв санхүү, дэд бүтэц, хөдөлмөрийн харилцаа болон бусад
гэрээний биелэлт, үр дүнг тооцох
зэрэг холбогдох яамдын Төрийн нарийн бичгийн дарга нараар
ахлуулсан эрдэмтэд, төрийн бус байгууллагын төлөөллийг багтаасан дэд ажлын хэсгүүд ажиллаж байгаа” хэмээв.