Эх орончдын өдрийг тэмдэглэлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДЖил бүрийн гуравдугаар сарын 1-нд тохиодог “Эх орончдын баяр”-ын 95 жилийн ой болж Ховд аймагт болж угшил нэгт МАН, МАХН хамтран зохион байгууллаа. Баярын үйл ажиллагаа Галдан бошигт хаан, Ард Аюушийн хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүлснээр эхэлсэн юм.
Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг бөхийн барилдаан, баярын цэнгүүн сонгуулийн жил болж буйтай холбогдуулан хориглогдсон бөгөөд цэцэг өргөх ёслолын дараа баярын хурал боллоо. Уг баярын хуралд аймгийн Ардын намын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Галсандондог, аймгийн МАХН-ын дарга Д.Цэдэнбал нар хуралд оролцогчдод баяр хүргэж, дээрх намуудад олон жил хүчин зүтгэж буй хүмүүстээ шагнал гардуулсан юм.
МАН-ын зүгээс Тусгаар тогтнол одонгоор 2, Эх орны төлөө цол тэмдэгээр 8, НАМЗХ-ын тэргүүн дээд шагнал “Алтан од”-оор 6, Тэргүүний ажилтан цол тэмдгээр 8, Ахмад зүтгэлтэн цол тэмдгээр 5 хүн тус тус шагнагдсан бол МАХН-ын зүгээс Тусгаар тогтнолын одон 2, Шударга үйлс цол тэмдгээр 1, Хүндэт тэмдгээр 7 хүн тус тус шагнууллаа.
Тус баярын хурал дээр хоёр намын дарга илтгэл тавихдаа дээрх хоёр нам бол угшил нэгтэй намууд, цаашид ч олон үйл ажиллагааг хамтран зохион байгуулж, эвтэй байх болно гэдгээ хэлж байсан юм.
А.Бямбасүрэн