Дотоодын үйлдвэрүүдийн бүтээгдэхүүн давуу эрхтэй байх чиглэлийг дэмжинэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2016-03-02 16:22:50

Ховд аймгийн Баялаг бүтээгчдийг дэмжих ажлын хэсэг хуралдаж, аймгийн удирдлагууд аймгийнхаа баялаг бүтээгч, үйлдвэрлэгчидтэй уулзаж, эмнэлэг, боловсрол, төрийн үйлчилгээний  байгууллагуудтай бараа ажил үйлчилгээ гүйцэтгэхэд зөвлөлдөх, зөвшилцөх, механизмаар ажиллах зарчмыг хэлэлцлээ.

Ховд аймгийн нутгаар дайран өнгөрч буй босоо тэнхлэгийн зам, Хөшөөтийн Мон Эн Ко компани, болон орон нутгийн сургууль, цэцэрлэг, эмнэлгийн бараа ажил үйлчилгээ худалдан авах тендэрт орон нутгийн баялаг бүтээгч,үйлдвэрлэгчдийг бодлогоор дэмжиж оролцуулах боломж нөхцөлийг танилцууллаа.

Бүх хүн төрийн албанд орж ажиллах боломжгүй тэгэхээр хүн ажилтай орлоготой амьдрах нөхцөлийг баялаг бүтээгчид бүрдүүлнэ гэдгийг удирдлагууд  зөвлөлөө. 

Энэ онд Худалдан авах ажиллагаанаас зарлагдсан тендэр дотоодын үйлдвэрүүдийн бүтээгдэхүүнд  давуу эрхтэй байх чиглэлийг дэмжих учир Ховдод үйлдвэрлэдэг бүтээгдэхүүнээ чанаржуулах, нийтэд сурталчлах, Орон нутгийн хөрөнгө оруулалтын сангийн хөрөнгөөр гүйцэтгэх  бараа бүтээгдхүүний талаар мэдээлэлтэй байж хамтарч ажиллахыг үйлдвэрлэгчдэд анхаарууллаа.

Ховд аймаг 2016 оныг Баялаг бүтээгчид, үйлдвэржилтийг дэмжих жил болгон зарласантай холбогдуулан аймгийн засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулсан юм.

А.Бямбасүрэн

 

 

 

Холбоотой мэдээ