Цэргийн албан хаагчдын эсрэг отолт хийсэн этгээдүүдийг баривчилжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМКАРАКАС. /Xinhua/. Венесуэлд цэргийн
албан хаагчдын эсрэг хийсэн отолтын улмаас гурван цэрэг амь үрэгдсэн хэрэгтэй
холбоотой есөн хүнийг баривчилсан тухай тус улсын Батлан хамгаалахын сайд Владимир
Падрино Лопес даваа гарагт мэдээлэв.
Ням гарагт нийслэл Каракас хотоос 700 гаруй километр зайд оршдог Амазонас
мужид гарсан халдлагын улмаас хүний амь нас эрсэдсэний зэрэгцээ арван цэрэг
шархаджээ. Халдлага болсон газар нь Колумб улсын хилээс холгүй оршдог юм.
В.Лопесийн мэдээлснээр, баривчилсан есөн этгээдийн дунд Олон улсын
эрүүгийн цагдаагийн байгууллага буюу “"Interpol”-оор
эрэн сурвалжилж байгаа Колумбын
иргэн Луис Фелипе Ортега Берналь багтаж байсан аж.
“Гэмт этгээдүүдийг
аль бүлгийн босогчид болохыг хараахан тогтоож амжаагүй байна” гэж тэрбээр нэмж
хэлжээ.