Аймгийн аюулгүйн нөөцөд гэрээ хийсэн компаниуд өвс,тэжээл нийлүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-11-27 14:08:11

Ховд/МОНЦАМЭ/Засгийн газрын 2018 оны 218 дугаар тогтоолоор Засгийн газрын нөөц сангаас тус аймагт олгох 70,0 сая төгрөгөөс 56,0 сая төгрөг шилжин ирж, дээрх мөнгөн хөрөнгөөс 32,0 сая төгрөгийг аймгийн Засаг даргын 8 дугаар сарын 29-ны А/492 дугаар захирамжаар 16 суманд олгохоор шийдвэрлэснээс долоон суманд 14.0 сая төгрөг шилжүүлж өвс тэжээлийн аюулгүйн нөөц бэлтгэж байна.

Энэ оны 10 сарын байдлаар аймгийн өвс тэжээлийн аюулгүй нөөцөд “Эко Ховд” ХХК-тай байгуулсан 82,4 сая төгрөгийн гэрээний дагуу 10,000 боодол өвс 964 уут хорголжин, хивгэн тэжээл аймгийн нөөцөд бэлтгэх юм. Үүнээс одоогийн байдлаар 5000 боодол өвс аймгийн нөөцийн хашаанд буулгаад байна. Мөн 30,0 сая төгрөгийн өвс нийлүүлэх тендер зарлагдаж “Дөргөн хяраа хэрээ” ХХК сонгогдож 5000 боодол өвсийг Булган сумаас бэлтгэн нийлүүлэхээр гэрээ хийгдэж өвсөө боож аймаг руу төвлөрүүлэхэд бэлэн болжээ. Нөөцөд 50,0 сая төгрөгийн тэжээл нийлүүлэх тендер зарлагдаж “Динотос” ХХК шалгарч тэжээл нийлүүлэх ажлаа эхлүүлээд байна. Засгийн газрын 218 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтад заасан сум бүр сумын аюулгүй нөөцөд 50 тн өвс, 50 тн тэжээл, аймгийн аюулгүй нөөцөд 100 тн өвс, 100 тн тэжээл бүрдүүлэхээс сумын нөөцөд нийт 236 тн өвс, 9 тн тэжээл, аймгийн нөөцөд нийт 225 тн өвс, 132 тн тэжээл бэлтгэхээр төлөвлөн ажиллаж байгаа юм. 

Холбоотой мэдээ