АНУ хар тэнгис рүү хөлөг онгоцуудаа илгээхээр бэлтгэж байна

Дэлхийн мэдээ | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2018-12-06 15:37:31

НЬЮ-ЙОРК. /CNN/. Керчийн хоолойд болсон үйл явдлын дараа АНУ Тэнгисийн цэргийн хүчний хөлөг онгоцуудаа Хар тэнгис рүү илгээхэд чиглэсэн шаардлагатай арга хэмжээнүүдийг авч байгаа тухай телевизийн “CNN” суваг мэдээлсэн байна.


Тус телевизийн мэдээлснээр, Хар тэнгис рүү хөлөг онгоцуудаа илгээх төлөвтэй байгаа тухайгаа Туркт мэдэгдэх хүсэлтийг АНУ-ын Зэвсэгт хүчний командлал Төрийн Департамент руу илгээжээ. АНУ-ын энэ төлөвлөгөөг эх сурвалжууд Хар тэнгис болон Азовын тэнгисийг холбодог Керчийн хоолойд ОХУ-ын зүгээс Украины эсрэг гаргасан үйлдэлд барьж буй хариу арга хэмжээ гэж үзэж байна.


Украины цэргийн албан хаагчдыг суллаж, саатуулсан хөлөг онгоцуудыг чөлөөлөхийг АНУ Орост уриалж байна гэж Төрийн Департаментын өндөр дээд тушаалын түшмэд өмнө нь мэдэгдсэн юм. 

Холбоотой мэдээ