Энэ сарын дундуур уулархаг нутгаар цас орно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-12-07 14:19:21

Ховд/МОНЦАМЭ/ Энэ сарын цаг агаарын ерөнхий төлвөөр Ховд аймгийн нутгаар агаарын температурын хувьд нутгийн өмнөд хэсгээр дунджаас хүйтэн, бусад сумдын нутгаар уур амьсгалын дунджийн орчим байхаар байна.

 

Орох хур тунадасны хувьд нийт нутгаар олон жилийн дунджийн орчим орохоор байна. Ховд аймгийн нийт нутгийн 30 орчим хувьд мал өвөлжилт, хаваржилт хэвийн байх боловч нутгийн 70 орчим хувьд нь бэлчээрийн даац олон дахин хэтэрсэн бөгөөд хадлан, нэмэгдэл тэжээл бэлтгэх, малын тоог бууруулах зэргээр мал өвөлжилтийн ажлыг эртнээс анхаарах, зохицуулах шаардлагатайг Ховд аймгийн Ус Цаг Уур Орчны Шинжилгээний Газраас анхаарууллаа.

 

Хур тунадасны хувьд нэг ба гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхээр нутгийн өмнөд хэсэг болон уулархаг нутгаар, хоёрдугаар арав хоногийн сүүлчээр нутгийн хойд хэсгээр цас орох төлөвтэй байна.

 

Салхи шуурганы хувьд: Нэгдүгээр арав хоногийн эхэн ба сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхээр нутгийн өмнөд хэсгээр зарим үед 18-20 м/с хүрч ширүүсэн шороон ба цасан шуурга шуурах төлөвтэй байгаа ажээ. 

 

Холбоотой мэдээ