Дөрвөн сум “Бэлчээрийн менежментийн дунд хугацааны төлөвлөгөө”-тэй болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2018-12-10 14:37:41

Хэнтий /МОНЦАМЭ/ “Мерси Кор” ОУБ-ын санхүүжилтээр Мерси Кор ОУБ, ХХААГ, сумын ажлын хэсэгтэй хамтран Баянмөнх, Дархан, Баянхутаг, Баян-Овоо сумдын “Бэлчээрийн менежментийн дунд хугацааны төлөвлөгөө” боловсруулах ажлыг амжилттай хэрэгжүүлжээ. 

Энэ оны тавдугаар сараас эхэлсэн ажлаа  сумдын ИТХ-аар хэлэлцүүлэн батлуулж, төлөвлөгөөг орон нутагт нь хүлээлгэн өгсөн байна. Мөн сумд бэлчээр ашиглалтын журмаа хэлэлцүүлэн  батлуулсан аж.

Түүнчлэн дээрх ажлын хэсэг саяхан Өлзийт тосгоны ажлын хэсэг, бэлчээр ашиглагчдын хэсэг, малчдын төлөөлөлд бэлчээрийн менежментийн төлөвлөгөө боловсруулах сургалтыг зохион байгуулжээ.

Одоогоор тосгоны ажлын хэсэгтэй хамтран бэлчээрийн менежментийн дунд хугацааны төлөвлөгөөг боловсруулан батлуулахаар ажиллаж байна. 

Холбоотой мэдээ