Хүйтэн цаг агаарын улмаас зам тээврийн олон осол гарчээ

Дэлхийн мэдээ | Нийгэм
khulan@montsame.gov.mn
2018-12-10 15:00:19

БЭЭЖИН. /NHK/. БНХАУ-д цаг агаар хүйтэрч, халтиргаа гулгаа үүссэний улмаас тээврийн хэрэгсэл жолоодоход хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн тухай тус улсын олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд мэдээлэв.


Өнгөрсөн амралтын өдрүүдэд Хунань мужид зам тээврийн 23 осол гарсны улмаас найман хүн амиа алдаж, 11 хүн гэмтэж бэртсэн байна. Мөн Шаньси мужид нийт 21 осол бүртгэгджээ.


Хэт хүйтэн цаг агаар мягмар гараг хүртэл үргэлжлэх төлөвтэй байгаа тул ард иргэдийг болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэхийг цаг уурын газрын мэргэжилтнүүд анхааруулсан байна. 

Холбоотой мэдээ