Улаанбаатарт 09-11 хэм хүйтэн байна

Монголын мэдээ | Лавлагаа
ariunbold@montsame.mn
2018-12-14 08:14:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цас орохгүй, цаг агаар тогтуун байна.


2018 оны 12 дугаар сарын 14-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 22-27 хэм, Хангайн, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Орхон, Сэлэнгэ, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 12-17 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар 3-8 хэм, бусад нутгаар 7-12хэм хүйтэн байна.


УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. 9-11 хэм хүйтэн байна.

Холбоотой мэдээ