Төрийн одон медалиар 118 хүн энгэр мялаалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-12-17 17:03:56

Өвөрхангай /МОНЦАМЭ/.  Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаас энэ онд төрийн одон медалиар 318 хүнийг шагнуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн бөгөөд үүнээс 118 хүнийг шагнаад байна.

Тухайлбал, “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-оор 17, “Алтан гадас” одонгоор 65, “Цэргийн гавьяаны одон”-оор 1, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар 34 хүнийг тус тус шагнав.

Мөн “Алдарт эх 1, 2 дугаар одон”-д нийт 381 эхийн материалыг уламжилж, шагнууллаа.

Аймгийн ИТХ-ын нэрэмжит шагналаар нийт 182 хүнийг шагнан урамшуулсан байна. Тухайлбал, Өндөр гэгээн Г.Занабазарын нэрэмжит Алтан соёмбо одонгоор 1, “Өвөрхангай аймгийн алдартан” медалиар 7, Монгол Улсын Ерөнхий сайд П.Гэндэнгийн нэрэмжит шагналаар 12, “Хүндэт жуух”-аар 162 хүн шагнуулжээ.

 

Холбоотой мэдээ