"Хүүхдэд ээлтэй сум"-аар Дэлгэр сум шалгарав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙГовь-Алтай /МОНЦАМЭ/ Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжил хамгааллын чиглэлээр хүлээсэн үүргээ биелүүлэн 2018 оны ажлын үр дүнгээ дүгнэж, шилдгүүдээ шалгаруулсан "Хүүхдэд Ээлтэй - Алтай" ёслол хүндэтгэлийн арга хэмжээ Алтай хотноо зохион байгуулагдаж "Хүүхдэд ээлтэй сум"-аар Дэлгэр сум шалгарав.
Түүнчлэн "Шилдэг хамтарсан баг"-аар Цогт, Эрдэнэ, Бугат сумын хамтарсан багууд, "Шилдэг нийгмийн ажилтан"-аар Жаргалан сумын сургуулийн нийгмийн ажилтан Долгор нар шалгарсан байна. Мөн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын "Хүүхдийн төлөө" медалиар Цагдаагийн газрын мэргэжилтэн н.Болормаа, Есөнбулаг сумын Жаргалант багийн Засаг дарга Ш.Насан, Дэлхийн Зөн Орон нутгийнх хөгжлийн хөтөлбөрийн ажилтан н.Баясгалан, "Тэргүүний залуу" медалиар Шарга сумын сургуулийн нийгмийн ажилтан н.Мөнхзул, Баянхайрхан багийн нийгмийн ажилтан А.Нямаа, Цогт сумын нийгмийн ажилтан Б.Жанцанхорол нар шалгарсан бөгөөд шагналыг Говь-Алтай аймгийн удирдлагууд гардууллаа.