Чанарын шаардлага хангаагүй барааг устгаж, зарим эд зүйлсийг улсын орлого болгохоор болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2019-01-14 20:18:55

Говьсүмбэр /МОНЦАМЭ/. Шинэ оны өмнөхөн Говьсүмбэр аймгийн МХГ-аас хүнсний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг  гурван  сумын 73 объектод урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийжээ.

Албаныхан чанарын шаардлага хангаагүй 32 нэрийн 64л, 453 ширхэг 793100 төгрөгийн хүнсний барааг хурааж аймгийн ЗДТГ-ын дэргэдэх Захиргааны журмаар хураагдсан эд зүйлийг улсын орлого болгох, устгах орон тооны бус зөвлөлд шилжүүлсэн аж.

Мөн хаяг шошго зөрчилтэй, дагалдах баримт бичиггүй 14 нэрийн 36 кг, 148ш, 754600 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг буцааж татсан байна.

Иргэд зөвшөөрөл авалгүйгээр зориулалтын бус газарт машинаас хүнсний бүтээгдэхүүн худалдаалах, “Чойр зар” фэйсбүүкийн зараар орос нэрийн цагаан архи, чавга, чихэр, бусад төрлийн хүнсний бүтээгдэхүүн худалдан борлуулах зөрчил  ч цөөнгүй гарч байгаа аж. Энэ талаар тухайн иргэдэд анхааруулга, мэдэгдэл өгсөн аж.

Холбоотой мэдээ