Ливийн цагаачдыг гэрт нь буцаахад зориулж 20 сая ам.доллар олгоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2019-01-14 18:38:37

ДОХА. /РИА Новости/. Манай улс Европын Холбоонд байгаа хууль бус цагаачдын асуудлыг шийдвэрлэхэд тусалж, Ливийн цагаачдыг гэрт нь буцаахад зарцуулах 20 сая ам.доллар бүхий сан байгуулна гэж Катарын Гадаад хэргийн сайд Мухаммед бен Абдеррахман Аль Тани мэдэгджээ.


Ливийн хууль бус цагаачдыг эх орон руу нь буцаах зардлыг гаргах зорилгоор Африкийн Холбооны ивээл дор тусгай сан байгуулах тухай захирамжийг өмнө нь Катарын эмир Тамим бен Хамад Аль Тани гаргасан юм. Тэрбээр Африкийн Холбооны Комиссын дарга Муса Факи Махаматтай энэ асуудлаар яриа хэлэлцээ хийсэн юм.


“Катарын эмирийн энэхүү санаачилга нь хууль бус цагаачидтай тэмцэхэд чиглэгдсэн юм” хэмээн Катарын Гадаад хэргийн сайд тус улсын хөгжлийн сан болон Африкийн холбоотой баталгаа олгох тухай хэлэлцээрт гарын үсэг зурсныхаа дараа мэдэгдсэн байна. 

Холбоотой мэдээ