Дорнодын скаутууд цуглав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-03-14 09:25:00

Энэ онд Монголын скаутын холбоо үүссэний 25 жилийн ой тохиож байгаа билээ. Энэ хүрээнд Дорнод аймгийн скаутын холбоо "Дурсамж-25" уулзалтыг Улсын тэргүүний 1-р сургуульд дээр амжилттай зохион байгууллаа.

Уулзалт арга хэмжээнд Дорнодын скаутын байгууллагын тулгын чулууг тавилцсан анхдагч Г.Энхтуяа, скаутын даргаар ажиллаж байсан Н.Хүрэлбаатар, А.Нансалмаа, Л.Оюунтунгалаг, н Базаррагчаа болон анхны скаутууд цугларч хүүхэд залууст скаутын түүх, үйл ажиллагааг сурталчиллаа.

Б.Туяа

 

Холбоотой мэдээ