Томуугийн дэгдэлт буурч байна

Орон нутагт | Дорнод
167@montsame.mn
2019-02-01 09:47:21

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн хэмжээнд томуугийн дэгдэлт буурч байгаа гэж ЭМГ-аас мэдээлж байна. Сүүлийн долоо хоногийн дүн мэдээнээс харахад амбулаториор 7955 хүн үйлчлүүлсний 645 нь томуугаар өвчилж эмнэлэгт хандсан нь өмнөх долоо хоногоос буурсан үзүүлэлт аж.

Тархалт буурч байгаа боловч томуугийн нийт өвчлөлийн 90 гаруй хувийг 15 хүртэлх насны хүүхэд эзэлж байна. Тэр дундаа 4 хүртэлх насны хүүхэд 74,8 хувийг эзэлж, түргэн тусламжийн нийт дуудлагын 13 нь томуу, томуу төст өвчний шалтгаантай байгаа юм. Одоогоор БОЭТ-ийн Хүүхдийн тасагт 52 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна гэж мэдээллээ.  

Холбоотой мэдээ