Тул загас 40-ыг барьж, буцааж тавихаар төлөвлөжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2019-01-30 11:25:48

Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт энэ жил тусгай зориулалтаар агнах, барих агнуурын амьтдын дээд хязгаарыг батлахдаа 40 тул загас барьж, буцаан тавихаар төлөвлөжээ.

            Нэг тул загасыг 150 ам.доллараар ан амьтан ашигласны төлбөрийн орлогыг тооцохоор тогтоосон байна. Харин хоёр халиун буга, 100 агнуурын шувуу агнуулахаар тооцжээ.  Тэшиг, Хутаг-Өндөр, Баяннуур сумын нутгаас тусгай зориулалтаар ан агнах, барихыг зөвшөөрсөн бөгөөд нийтдээ 11,2 мянган ам.долларын орлого олж, тал хувийг нь байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулахаар болж байна.

            - Манай аймагт агнуурын бүс нутаг долоо байдаг. Агнуурын бүс нутгийн төлөвлөгөөний дагуу жил бүрийн ан амьтан агнах, барих нөөцийг тогтоож шийдвэрлэдэг гэж аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга А.Гантөмөр хэллээ.

Холбоотой мэдээ