СХД-ийн жишиг нэгдсэн эмнэлгийн барилга 63.4 хувийн гүйцэтгэлтэй байна

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2019-02-21 16:54:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн сайдын тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийнхэн Сонгинохайрхан дүүргийн жишиг нэгдсэн эмнэлгийн барилгын ажилтай танилцаж, тулгамдсан асуудлыг хэлэлцэв. Ажлын хэсэг нь ЭМЯ, Барилга хот байгуулалтын яам, Улсын мэргэжлийн хяналтын газар, Барилгын хөгжлийн төв, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын төлөөллөөс бүрджээ. 

“ЭМСХХ-4” төслийн хүрээнд барьж буй “Сонгинохайрхан дүүргийн жишиг нэгдсэн эмнэлгийн барилга угсралт, тоног төхөөрөмж нийлүүлэх ажил”-ын гэрээг ЭМЯ, Австри улсын Вамед Инженеринг  компанийн хооронд 2017 онд байгуулжээ.

Өнөөдрийн байдлаар, газар шорооны ажил 100 хувь, А хэсэг 60.75 хувь, Б хэсэг 54.8 хувь буюу нийт барилгын ажлын явц 63.4 хувийн гүйцэтгэлтэй байгаа юм.

Холбоотой мэдээ