Улаанбаатарт өдөртөө 4-6 хэм дулаан
ЛАВЛАГААУлаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаахан
байна.
2019 оны 03 дугаар сарын 03-ны 08 цагаас
20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар
үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар
зүүн өмнөөс секундэд 4-9 метр. Увс нуурын хотгороор 15-20 хэм, Завхан голын эх,
Тэс, Байдраг голын хөндийгөөр 10-15 хэм, Их нуурууд болон Дархадын хотгор,
Хүрэн бэлчир орчим, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 2-7 хэм хүйтэн, говийн
бүс нутгийн өмнөд хэсгээр 6-11 хэм, бусад нутгаар 3-8 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Цэлмэг. Зөөлөн салхитай. 4-6 хэм
дулаан байна.