Гэрлэлтийн болон төрсний гэрчилгээг гардуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2019-03-04 15:39:53

Дорноговь/МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн ЗДТГ, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран залуу гэр бүл болон төрсний гэрчилгээгээ гардан авч буй бяцхан хүүхдүүдэд зориулж гэр бүлийн гэрлэлтийн баталгаа, төрсний гэрчилгээг ёслол хүндэтгэлтэй гардууллаа.

Гэр бүл, өсвөр, үе хүүхэд залуучуудын хөгжлийг дэмжих, тэдний идэвх санаачилгад тулгуурлаж бүтээн байгуулалт өрнүүлэх,  гэр бүлийн хөгжил хамгааллыг сайжруулах, хүчирхийллийн эсрэг тэмцэх зорилгоор Дорноговь аймаг 2019 оныг “Гэр бүлийг дэмжих жил” болгон зарлаад буй.

Жилийн ажлын хүрээнд жендерт суурилсан хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалт, гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг хамгаалах, түүнээс урьдчилан сэргийлэх, үзүүлэх үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зэрэг олон ажлыг хийхээр төлөвлөсөн аж.

Дашрамд дурдахад тус аймагт архины хамааралтай 300 гаруй өрх айл буй бөгөөд үүнээс улбаалсан гэр бүлийн хүчирхийлэл, гэмтхэрэг гардаг тул хүчирхийлэлд өртөгсдийг хамгаалах байрыг гуравдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөсөн талаар албаныхан мэдээлэв.

Холбоотой мэдээ