Хүн ам, орон сууцны тооллогыг мэдээлэл цуглуулах хосолмол аргаар явуулна гэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2019-03-05 16:04:36

Дорноговь /МОНЦАМЭ/. Хүн ам, орон сууцны улсын тооллого болохтой холбогдуулан улсын тооллогын Дорноговь аймгийн Комисс хуралдаж тооллого зохион байгуулж явуулах эрх зүйн үндэслэл, зорилго, удирдлага зохион байгуулалт, мэдээлэл цуглуулах арга, хэлбэр, хамрах хүрээний талаархи дэлгэрэнгүй мэдээллийг аймгийн тооллогын комиссын гишүүдэд хүргэж санал солилцжээ.

Хурлаар ээлжит тооллогын аймгийн комиссын ажиллах журам, гишүүдийн чиг үүргийн талаар танилцуулж, үйл ажиллагааны төлөвлөгөөг баталсан байна.

Монгол Улсын Их хурлын тогтоолоор хүн ам, орон сууцны ээлжит тооллогыг 2020 оны нэгдүгээр сарын 08-наас-09-нд шилжих шөнийн 00 цагаас эхлэхээр шийдвэрлэсэн байдаг аж.

Түүх сөхвөл хамгийн сүүлд буюу 2010 онд Монгол Улсын Үндэсний статистикийн хорооноос хүн ам, орон сууцны тооллогыг явуулж байсан.

Энэ удаагийн тооллогын онцлог нь бие даасан хуулийн хүрээнд мэдээлэл цуглуулалтын хосолмол аргаар явагдаж, гадаадад оршин суугаа Монгол Улсын иргэдийг интернэтээр тоолох, орон зайн мэдээллийн системийг ашиглах, байшин, орон сууцны тооллогын мэдээлэлтэй уялдуулна хэмээн албаныхан онцлов.

Холбоотой мэдээ