“Эрүүл мэндийг дэмжигч байгууллага”-ууд шалгарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2019-03-08 09:53:05

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Засаг дарга өнгөрсөн онд “Эрүүл мэндийг дэмжигч байгууллага”-уудыг тодруулж, шагнаж урамшуулах, олон нийтэд сурталчлах захирамж гаргасны дагуу энэ удаа долоон байгууллагыг шалгаруулжээ.

Эрүүл мэндийг дэмжигч байгууллагын нэгдүгээр зэргийн болзлыг Баянтоорой тосгоны цэцэрлэг, хоёрдугаар зэргийн болзлыг Тонхил сумын цэцэрлэг, Баянтоорой тосгоны Эрүүл мэндийн төв, Жаргалан сумын Эрүүл мэндийн төв, гуравдугаар зэргийн болзлыг “Энх-Алтай” өрхийн Эрүүл мэндийн төв, Есөнбулаг сумын гуравдугаар сургууль, Шарга сумын Соёлын төв зэрэг байгууллага ханган шалгарсан байна.

Эдгээр байгууллага гадаад болон дотоод орчноо эрүүл мэндэд ээлтэй болгон, ажилтныхаа эрүүл мэндэд анхаарч ажилласныхаа үр дүнгээ ийнхүү үнэлүүлсэн юм. Эрүүл мэндийг дэмжигч байгууллага, хамт олныг шалгаруулан урамшуулж, сурталчилж байгаа нь иргэд хамт олныг  эрүүл аж төрөх зан үйлд суралцахад эерэгээр нөлөөлж, тэдний эрүүл амьдрах, эрүүл ажлын байр буй болгох, хүн амын дунд эрүүл мэндийг дэмжих хөдөлгөөнийг өрнүүлэхэд их хувь нэмэр оруулж буй үйл ажиллагаа юм.

Холбоотой мэдээ