Хохирогчдын цогцсыг ар гэрийнхэнд нь шилжүүлэн өгч эхэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2019-03-18 11:53:43

ВЕЛЛИНГТОН. /AP/. Өнгөрсөн баасан гарагт Шинэ Зеландын Крайстчерч хотын хоёр сүмд болсон халдлагын улмаас амиа алдсан иргэдийн цогцсыг ар гэрийнхэнд нь шилжүүлэн өгч эхэлсэн тухай тус улсын Ерөнхий сайд Жасинда Ардерн мэдээлэв.


“Аль-Нур” болон “Линвуд” сүмд гарсан халдлагын улмаас 50 хүн харамсалтайгаар амиа алдсан юм. Цагдаагийн газрын төлөөлөгчийн мэдээлснээр, хэн болохыг нь тогтоосон хохирогчдын дунд 3-77 насны хүмүүс байсан ба бага насны хоёр хүүхэд байжээ.


Амиа алдсан хүмүүсийн хэн болохыг тогтоохоор 70 гаруй мэргэжилтэн ажиллаж байгаагийн дунд гадаадын мэргэжилтнүүд ч багтаж байгаа юм.


Лалын шашны уламжлалын дагуу нас барсан хүмүүсийг нэн даруй оршуулах ёстой байдаг тул мэргэжилтнууд боломжийнхоо хэрээр түргэн ажиллаж байна.


“Цогцсуудыг ар гэрийнхэнд нь шилжүүлэн өгөх ажиллагаа ирэх лхагва гарагт дуусна хэмээн найдаж байна” гэж Ж.Ардерн өнгөрсөн ням гарагт мэдэгджээ. 

Холбоотой мэдээ