Ким Жөн Уны шадар туслах Москвад айлчилж байна

Дэлхийд | Улс төр
khulan@montsame.gov.mn
2019-03-22 14:09:57

МОСКВА. /NHK/. БНАСАУ-ОХУ-ын удирдагчдын анхны дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах тухай хэлэлцэхээр БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Уны шадар туслах Ким Чан Сон Москвад айлчилж байна.


Дипломат эх сурвалжуудын мэдээлснээр, Ким Чан Сон Бээжин хотоор дамжин Москва хотноо энэ долоо хоногийн мягмар гарагт хүрэлцэн очсон ажээ.


Ким Жөн Уны “түшмэл” гэгддэг тэрбээр АНУ-БНАСАУ-ын удирдагчдын дээд хэмжээний уулзалтын өмнө Сингапур, Вьетнамд тус тус очиж, уулзалт болох газар болон зочид буудлуудыг шалгаж байсан юм.


Урьд нь Ерөнхийлөгч Владимир Путин ОХУ-д айлчлахыг Ким Жөн Унаас хүссэн билээ. Үүнээс гадна БНАСАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Им Чон Ил болон ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Игорь Моргулов нар өнгөрсөн долоо хоногт уулзсан юм. Энэхүү уулзалтын үеэр тэд хоёр улсын удирдагчдын дээд хэмжээний уулзалтын товын талаар хэлэлцсэн байж магадгүй аж. 

Холбоотой мэдээ